Монголын зохицуулалттай крипто бирж бөгөөд дижитал хөрөнгийн токенжуулалтын платформ болох Denode нь Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 653 дугаар тогтоолоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр албан ёсоор бүртгүүлж, 2023 оны 2-р сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.
Бид "АНД Дэнөүд" ХХК-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 4 сарын 6-ны өдрийн 175 дугаар тогтоолоор баталсан "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам"-ын дагуу танилцуулж байна. Энэхүү тайланд криптовалютын арилжаа, блокчэйн технологийн хэрэгжилт, дижитал хөрөнгийн токенжуулалтын чиглэлээр бидний хүрсэн амжилтуудыг харуулсан болно.
Denode-ийн виртуал хөрөнгө болон криптовалютын үйлчилгээний тойм
Denode нэрээр үйл ажиллагаа явуулж буй "АНД Дэнөүд" ХХК нь 2021 оны 11-р сард АНД Глобал группийн охин компани болж байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Зохицуулалттай крипто бирж болох Denode нь уламжлалт санхүү болон Биткойн зэрэг криптовалютуудыг багтаасан дижитал хөрөнгийн ертөнцийг холбох зорилготой билээ.
Denode нь дотоодын болон олон улсын зах зээлд үйлчлүүлэгчдэд олон төрлийн виртуал хөрөнгө болон криптовалютын үйлчилгээг үзүүлэх Denode.io платформыг амжилттай хөгжүүлж нэвтрүүлээд байна. Манай платформ нь Биткойн болон бусад криптовалютуудыг дижитал хөрөнгийн аюулгүй, найдвартай, хууль ёсны арилжаа хийх боломжоор хангахыг зорьж байна.
2023 оны гол амжилтууд:
- 2023 оны 2 сар: Denode биржээр дамжуулан Bitcoin, Ethereum, Solana, Dogecoin зэрэг олон улсын криптовалютын арилжааг эхлүүлсэн.
- 2023 оны 3 сар: Токенжуулсан хөрөнгийн Denode Launchpad платформыг хөгжүүлж, Монголын анхны тогтмол өгөөжтэй токен болох Digital Lending Token (DLT)-г хаалттай хүрээнд гаргасан.
- 2023 оны 9 сар: Монгол Улсад анх удаа хууль ёсны гадаад хувьцааны токены арилжааг эхлүүлж, дижитал хөрөнгийн токенжуулалтын платформоороо дамжуулан Apple, Tesla, Amazon, NVIDIA зэрэг дэлхийн томоохон компаниудын хувьцааны токеныг санал болгосон.
Эдгээр шинэ санаачилгууд нь Denode-г бодит ертөнцийн хөрөнгийг (RWA) блокчэйн дээр авчрах, Монголын зах зээл дэх хөрвөх чадвар болон хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд тэргүүлэгч болгож байна.
Denode зохицуулалттай крипто бирж дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээ
Denode.io платформ нь Монгол улсад мөрдөгдөж буй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу харилцагчдад дараах виртуал хөрөнгө болон криптовалютын үйлчилгээг санал болгодог:
- Виртуал хөрөнгө, албан ёсны мөнгөн тэмдэгт хооронд арилжих;
- Нэг болон олон төрлийн виртуал хөрөнгийг хооронд нь арилжих;
- Виртуал хөрөнгийг шилжүүлэх;
- Виртуал хөрөнгө, түүнд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах;
- Виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэх.
Бидний платформ нь дэлхийн тэргүүлэх криптовалютын биржүүдтэй холбогдсон бөгөөд үйлчлүүлэгчид Биткойн болон бусад криптовалютыг өрсөлдөхүйц үнээр, өндөр хөрвөх чадвартайгаар арилжаалах боломжтой.
Denode Launchpad нь бодит ертөнцийн хөрөнгийг (RWA) токенжуулах боломжийг олгож, уламжлалт санхүүгийн хэрэгслүүдийг блокчэйн дээр авчирдаг. Мөн гадаад хувьцааны токены арилжааг амжилттай нэвтрүүлсэн нь уламжлалт санхүү болон дижитал хөрөнгийг холбох бидний үүрэг амлалтыг харуулж байна.
Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлын хураангуй
АНД Дэнөүд ХХК нь дээр дурдсанчлан 2023 онд Denode биржид санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээний цар хүрээгээ тэлж орлогын шинэ эх үүсвэрүүдийг нэмсэн билээ.
Биржийн бүтээгдэхүүн үйлчилгээ нь шинэлэг бөгөөд зах зээх зээлд нэвтрээд удаагүй байгаа тул нийтэд төдийлөн танигдаж амжаагүй нь орлогод нөлөөлөх гол хүчин зүйл болж байна. Борлуулалтын орлого нь үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд хангалтгүй байгаа тул шаардлагатай санхүүжилтийг АНД Дэнөүд ХХК-ийн толгой компани болох АНД Глобал групп-c хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжүүлсэн бөгөөд 2023 оны жилийн эцсийн байдлаар аливаа зээл болон гадаад өр төлбөргүй байна.
Цаашид виртуал хөрөнгийн үйлчилгээний орлогоор компанийн үйл ажиллагааны зардлыг бүрэн санхүүжүүлэх хүртэл шаардлагатай санхүүжилтийг групп компанийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр хангахаар төлөвлөн холбогдох төсөв батлагдсан болно.
2023 оны жилийн эцсийн байдлаар АНД Дэнөүд ХХК нь аливаа сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэлд оролцоогүй байна.
Аюулгүй байдал ба хуулийн нийцлийн үүрэг амлалт
2023 онд Denode нь Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандартын дотоод болон гуравдагч этгээдийн магадлан итгэмжлэлийн аудитыг хийлгэсэн. Мөн бид 2023 оны санхүүгийн тайландаа Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн аудитын компаниар аудит хийлгэсэн. Эдгээр аудитаар ямар нэгэн зөрчил илрээгүй нь бидний итгэмжлэгдсэн, зохицуулалттай крипто биржийн статусыг баталгаажуулж байна.
Denode нь Elliptic-ийн блокчэйн шинжилгээний шийдлүүдийг ашиглан мөнгө угаахтай тэмцэх (AML) болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (CTF) хатуу арга хэмжээг хэрэгжүүлдэг. Энэ нь бидний платформ дээрх бүх криптовалютын гүйлгээний аюулгүй байдал, хуулийн нийцлийг баталгаажуулдаг.
Ирээдүйн төлөв
Бид цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн найдвартай криптовалют болон дижитал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхээ үргэлжлүүлэн амлаж байна. Бид дижитал хөрөнгийн токенжуулалтын чадавхаа цаашид хөгжүүлж, илүү олон бодит ертөнцийн хөрөнгийг (RWA) блокчэйн дээр авчрах, гадаад хувьцааны токены арилжааг өргөжүүлэхийг зорьж байна.
Бидний жилийн тайлан болон криптовалютын арилжаа, блокчэйн технологи, дижитал хөрөнгийн токенжуулалтын үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
Та Denode платформд нэгдэж дижитал хөрөнгө, криптовалют, блокчэйний ертөнцийг судлаарай. Бид санхүү болон технологийн хувьсан өөрчлөгдөж буй орчинд таны итгэлт түнш тань байх болно.
Бидэнтэй холбоо барих: